Математикийн улсын 55-р олимпиадыг Ардын багш Ү.Маамын нэрэмжит болголоо.

Математикийн улсын 54 дүгээр олимпиад 2018 оны 5-р сарын 11-15 өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд хотод болж өнгөрлөө.

Энэ удаагийн олимпиадыг Хатанбулаг сумын уугуул Монгол Улсын гавьяат багш У.Доёдын нэрэмжит болгон зохион байгуулсан бөгөөд олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 300 гаруй сурагч, багш нар оролцсон байна.

2018 оны 5-р сарын 15-ны хаалтын үйл ажиллагааны үеэр Математикийн улсын 55-р олимпиадыг манай сургуулийн үүсгэн байгуулагч, захирал, МУГБ, Ардын багш Ү.Маамын нэрэмжит болгосныг Монголын математикийн олимпиадын хорооны дарга Г.Баярмагнай зарлаж, шилжин явах тугийг манай “Шинэ үе” сургуулийн хамт олонд гардуулан өглөө.

Comments are closed.