Шилдэг илтгэлийн уралдаанд Ц.Нармандах, Г.Батбаяр нар дэд байр эзэллээ.

  

Улсын шилдэг илтгэл шалгаруулах эцсийн шатны уралдаан 2019 оны 3-р сарын 25-26 өдрүүдэд “Багшийн хөгжил-сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хэрэглээ” сэдэв дор амжилттай зохион байгуулагдлаа. Уг уралдааны эцсийн шатны шалгаруулалтад манай Шинэ Үе сургуулийн 7 багшийн 4 илтгэл шалгаран оролцож Г.Батбаяр, Ц.Нармандах нарын илтгэл дэд байр эзэлсэн бол Б. Хатанзоригт, Т. Ханджав, М. Түвшинзаяа, Н. Баярсайхан, З. Дашжав нарын илтгэл тусгай байранд шалгарлаа. Багш нарынхаа цаашдын уралдаан тэмцээнүүдэд нь амжилт хүсэе. Эрдмийн их үйлийн туулах зам нь саруул байг.

Comments are closed.