Монголын математикийн олимпиадын эхний өдрийн бодолт эхэллээ

Монголын математикийн 55 дах удаагийн олимпиадын эргэн тойрны мэдээллээс

– Монголын математикийн олимпиадын 4-ийн даваа, Улсын олимпиад нь 2 өдрийн үндсэн бодолттой явагдана.

– Материалыг бодолт дууссанаас хойш тухайн өдрийн 15 цаг гэхэд оролцогчдын багийн ахлагч нарт канондож хуулбарыг эргүүлэн олгоно. Эх материал дээр засалт явагдана.

– Бодолтын урьдчилсан дүнг дараа өдрийн өглөө багийн ахлагч нарт хүлээлгэн өгнө.

– Бодлого хамгаалалт дараа өдрийн 15 цагаас хойш явагдах болно. Бодлого хамгаалалтын хүсэлтийг дараа өдрийн 12 цагаас өмнө хүлээж авч бүртгэх ба нийт бүртгэлийн дагуу бодлого хамгаалалтыг төлөвийг сургуулийн орчинд болон “Шинэ үе” сургуулийн пэйж дээр, вэб сайт дээр, багийн ахлагч нарт утсаар болон ММО групт тус тус тавигдаж мэдээллэнэ.
https://www.facebook.com/shineueschool/

– Бодлогын баталгаажсан ба урьдчилсан дүнг олимпиадын хорооны зөвшөөрлөөр нийтэд ил тод байршуулна

Олимпиадад оролцож буй нийт багш сурагч нартаа амжилт хүсье.

Comments are closed.