Манай онцлог


UPCOMING EVENTS

Зан төлөвшил

Сурагчдын хүмүүжил төлөвшил, ёс суртахуун бол бусад бүх зүйлийн үндэс суурь болдог. Гэр бүлийн хүмүүжил сайтай, ёс суртахуунтай хүүхэд хичээл болон бусад хөгжүүлэх ур чадварыг эзэмшихдээ илүү байдаг тул бид үүнийг хамгийн чухалд авч үздэг. Хүмүүжих явцад хүүхэд бүр өөрсдийгөө “би хэн бэ?” гэдгийг олж нээх нь тухайн хүүхдийн цаашдын ирээдүйг тодорхойлдог. Хүүхдийн өөрөө өөртөө итгэх итгэл нь тэдний амьдралд байр сууриа олох хэрэгсэл болох юм. Иймд багш ажилчид, суралцагчдыг IB хөтөлбөрт тусгагдсан зан байдлын төлөвшил, чанаруудыг эрхэмлэн бүх нөөц бололцоогоо ашигладаг байхыг нь бид уриалан дэмждэг.

Гүнзгийрүүлсэн сургалт

Математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт 1-р ангиас эхлэн ордог. Гүнзгийрүүлсэн гэдэг нь хүнд түвшний ухагдахуун судлах биш, харин тухайн насны хүүхдийн онцлогт тохирсон ухагдахууныг олон цагийн давтамжтай судалж, тухайн түвшинд өргөн хүрээгээр орохыг хэлнэ.

Холимог хөтөлбөр

Манай сургууль нь 2016 оны хавраас олон улсын Ай Би Диплом хөтөлбөрийн горилогч сургууль болсноор өөрийн хөтөлбөрт шинэчлэл хийж, үндэсний цөм хөтөлбөрийг олон улсын хөтөлбөртэй хослуулан хичээллэж байна. Бага ангид англи хэлнээс гадна байгалийн шинжлэх ухаан ба математикийн хичээлийг англи хэл дээр судалж, дунд ангиас хими, физик, биологи, зураг гэсэн хичээлүүд нэмэгддэг.

Авьяас хөгжүүлэх сургалт

Бид хүүхдийн авьяасыг хөгжүүлэхийн тулд сургууль дотроо 10 гаруй дугуйлан, секц, клубууд ажиллуулдаг бөгөөд манай сургуулийн үндсэн багш нарын дугуйланд сурагчид үнэ төлбөргүй хамрагдана. Үүнд: шатар, зураг, морин хуур, төгөлдөр хуур, сагс, гар бөмбөг, монгол болон англи хэл дээрх уншлагын цаг, уран илтгэлийн дугуйлан, мэтгэлцээний клуб, байгалийн шинжлэх ухааны клуб, г.м.

ЭЕШ-р тогтмол амжилт

2016 оны ЭЕШ-н шалгалтын нэгдсэн дүнгээр (ЭЕШ-н тайлан 2016 он БСШУСЯамны БҮТ) математик-физик, англи хэл-орос хэл, түүх-нийгэм-газарзүй, хими-биологи, Монгол хэл-Монгол бичиг гэсэн багц хичээлүүдийн дундажыг үндэслэж Монгол улсын шилдэг 25-н ерөнхий боловсролын сургуулиудыг танилцуулахад манай сургууль #8-д жагссан.
Мэдээллийн эх сурвалж – www.comment.mn