Өдөр өнжүүлэх


UPCOMING EVENTS

Манай сургуулийн өдөр өнжүүлэх бүлэг бага ангийн сурагчдад 8:00 – 18:00 цагийн хооронд ажиллаж байна. Өдөр өнжүүлэхийн багш нь тухайн өдрийн гэрийн даалгаврыг хийлгэх, өдрийн нэг удаагийн хоолонд оруулах, дугуйлан секцэнд явдаг бол хүргэж өгөх/авах, хүүхдийг хөгжүүлэх тоглоом тоглуулах зэрэг үйлчилгээг үзүүлнэ. Бүртгэх хүүхдийн тоо хязгаартай тул хамрагдах хүүхдүүд ангийн багшаар дамжуулан 9-р сарын 10-ны дотор бүртгүүлнэ үү.


ТӨЛБӨР

1 өдрийн төлбөр – 12,000 төг.

Төлбөрийг өдөр өнжүүлэхэд явсан хоногийн тоогоор тухайн долоо хоногт багтаан өдөр өнжүүлэх бүлгийн багшид тушаана.