АЙБИ ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН XI АНГИД ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА

2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД АЙБИ ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН XI АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

 НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Шинэ Үе сургуулийн АйБи дипломын хөтөлбөрийн 11-р ангид сурагч бүртгэх болон элсүүлэх ажлыг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Covid-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан 2021-2022 оны хичээлийн жилийн НЭМЭЛТ элсэлтийг “Онлайн бүртгэл, ярилцлага, шалгалт” хэлбэрээр зохион байгуулна.

 ХОЁР. БҮРТГЭЛ
2.1. Бүртгэл цахимаар явагдана.
2.2. Цахимаар бүртгүүлэхэд дараах зүйлсийг анхаарна.
2.3. Бүртгүүлэгч нь англи хэлний TOEFL Junior шалгалтын 800-850 оноотой эсвэл адил түвшний шалгалтын B1 оноотой дүйцэхүйц мэдлэгтэй байх. (Хэрэв шалгалтын оноогүй бол англи хэлний ярилцлагад орсны дараа дээрх албан ёсны шалгалтуудыг өгч болно).
2.4. Бүртгүүлэгчийн овог нэр, регистрийн дугаар, одоо сурч буй сургууль, анги бүлгийг кирилл үсгээр алдаагүй бичиж, бүртгэлийн асуултад нэг бүрчлэн үнэн зөв хариулах шаардлагатай.
2.5. Бүртгүүлэгчийн эцэг/эх, асран хамгаалагч нь өөрийн и-мэйл хаяг, холбоо барих утасны дугаарыг заавал бичих.
2.6. Бүртгүүлэгч нь цахим бүртгэл хаагдсанаас хойш ажлын 3 хоногт “Онлайн ярилцлага” болон элсэлтийн шалгалтын талаарх мэдээллийг имэйлээр хүлээн авна.
Дараах холбоосоор бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/.../1hVCNaIZYE8NNiYMcVYXJ.../edit...

 ГУРАВ. “ОНЛАЙН ЯРИЛЦЛАГА” БОЛОН “ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1. “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-ыг 2021 оны 08 сарын 25-аас 2021 оны 08 сарын 26-ний өдрүүдэд зохион байгуулна.
3.2. “Онлайн ярилцлага”-д сурагч өгөгдсөн линкийн дагуу оролцох ба үргэлжлэх хугацаа нэг хүүхдэд 10 минут байна. Эцэг/эх, асран хамгаалагчдын аль нэг нь хүүхдийн хамт оролцож болно. “Элсэлтийн шалгалт”-ыг монгол хэл, биологи, хими, физик, математикийн хичээл тус бүрээр 40 минутын хугацаанд онлайнаар авна.
3.3. “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-ыг GOOGLE MEET ашиглан цахимаар явуулна.
3.4. “Онлайн ярилцлага”-ыг Шинэ үе сургуулийн гарын авлагад тавигдсан сэдвийн дагуу явуулна. Элсэлтийн шалгалтыг мөн тус гарын авлагад бичигдсэн сэдвийн хүрээнд авна.
Гарын авлагыг дараах холбоосоор үзнэ үү.
https://drive.google.com/.../12sJK8zhqXdGzYP...
3.5. Элсэлтийн хураамж 20,000 төгрөгийг ХААН банкны 5720689460 тоот Б.Молор-Эрдэнэ (АйБи дипломын хөтөлбөрийн зохицуулагчийн туслах) дансанд тушаана. Гүйлгээний утга дээр сурагчийн нэр болон эцэг/эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг заавал бичнэ.
3.6. Элсэлтийн хураамжийг төлж, бүртгүүлсэн хүүхдийн “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-д оролцох хуваарийг GOOGLE MEET-ээр холбогдох линкийн хамт бүртгүүлсэн имэйл хаягт 2021 оны 08 сарын 20-ны өдрийн 09:00–17:00 цагт илгээнэ.
3.7. Бүртгүүлэгч нь “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-д товлосон хуваарийн дагуу цаг баримтлан, хоцрохгүй оролцоно.
3.8. Бүртгүүлэгч нь “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-ын үеийн техникийн саадгүй ажиллагааг бүрэн хангах, урьдчилан GOOGLE MEET аппликейшн татаж суулгасан байна.
3.9. Бүртгүүлэгч нь “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-ын үед орчны дуу чимээг хязгаарласан байна.
3.10. Бүртгүүлэгч нь “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-ын чиглүүлэгч багш, ажилтны шаардлага, зөвлөгөөг хүндэтгэн мөрдөнө.
3.11. Бүртгүүлэгч нь “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-ын явцад зөвшөөрөлгүй бичлэг хийх, зураг авах, өөрсдийн ярилцлагын талаар үндэслэлгүй ташаа мэдээлэл цахим хуудсаар тараах, сургуулийн нэр хүндэд халдах, багш ажилтныг хэл амаар доромжлох, харилцаа, хандлагын зохисгүй байдал гаргахгүй байхад анхаарах.
3.12. “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-ын дүнг мэдээлэх: 2021 оны 08 сарын 26-ны өдрийн 09:00–17:00 цагт бүртгүүлсэн имэйл хаягт илгээнэ.
3.13. Элсэн суралцах баталгааг гаргах: Элсэлтийн шалгалтад тэнцсэн хүүхдийн эцэг/эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулж, баталгаажуулна.

 ДӨРӨВ. БУСАД
4.1. Бүртгэл ба “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-ын үеэр үүсэх аливаа асуудал, санал гомдлыг сургууль бие даан шийдвэрлэнэ.
4.2. Сургуулийн зүгээс үүссэн техникийн аливаа саатлыг богино хугацаанд түргэн, шуурхай шийдвэрлэнэ.
4.3. “Онлайн ярилцлага” болон “Элсэлтийн шалгалт”-тай холбоотой мэдээллийг 91117811 болон 88700938 дугаараас ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд холбогдож лавлах боломжтой.