Тэтгэлэгт хөтөлбөрүүд
Тэтгэлэгт хөтөлбөр нь нь дотроо хэд хэдэн төрөлтэй байдаг.
Жишээлбэл:
1. Сургалтын тэтгэлэг /Academic scholarship/: Өндөр голч дүнтэй, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцдог сурагчдад олгодог тэтгэлэг
2. Дундаж сурагчид олгодог сургалтын тэтгэлэг /Average student scholarship/: Голч дүн сайн биш хэдий ч нийгмийн идэвхтэй, урлаг, спортын авьяас, амжилт гаргасан нийгмийн идэвх гаргасан болон олон төрлийн нийгэмд тустай ажилд оролцсон сурагчид олгодог тэтгэлэг.
3. Спортын тэтгэлэг /Athletic scholarship/: Энэхүү тэтгэлгийг сонирхож буй сурагч спортын хувьд өндөр ур чадвартай байхаас гадна сурлагадаа ч сайн байх ёстой. Ахлах ангиасаа эхлэн тухайн ур чадвараа харуулах хэрэгтэй. Сургуулийн шигшээ баг эсвэл улсын шигшээ багт тоглодог бол маш том давуу тал болдог.
4. Үндэстний цөөнхөд зориулсан тэтгэлэг /Scholarship for minorities/: Хүн амын цөөнх бүлэг, үндэстэн эсвэл ховор, чухал мэргэжлээр суралцах гэж буй сурагчдад зориулсан тэтгэлэг бөгөөд засгийн газраас санхүүждэг.
5. Эмэгтэйчүүдэд зориулсан тэтгэлэг /Scholarship for women/: Дэлхийн улс орнуудад эрэгтэй хүмүүс суралцах давуу эрх эрт цагаас байсан учир эмэгтэйчүүдийг сурах боломжоор хангахын тулд энэхүү тэтгэлэгүүд гарч ирсэн. Энэ тэтгэлэг нь санхүүгийн тэтгэлэг үзүүлхээс гадна эмэгтэйчүүдийн бизнес, улс төр зэрэг салбаруудад хөл тавих боломжийг олгодог.
6. Урлагийн тэтгэлэг /Creative scholarship/: Урлагын авьяастай, удамтай багаасаа нэг чиглэлээр дагнан хичээллэсэн сурагчдад олгодог тэтгэлэг.
Манай сургуулийн эцэг эхчүүд болон сурагчдын хамгийн сайн мэддэг тэтгэлэг нь Scholarship буюу Сургалтын тэтгэлэг юм. Scholarship гэдэг нь scholar буюу эрдэмтэн хүн гэсэн үгнээс гаралтай. Тэр утгаараа оюутны хөгжил, сурч боловсроход олгодог санхүүгийн дэмжлэг юм. Сургалтын тэтгэлгийг ерөнхийд нь дээрх нэр томьёогоор нэрлэдэг. Тэтгэлгээр суралцахаар төлөвлөж буй сурагчид хамгийн багадаа 12-24 сарын өмнөөс бэлтгэж эхлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ хугацаанд тэтгэлгүүдийн талаар мэдээллээ олж цуглуулан, төлөвлөгөө гаргаж, өөрт тохирсон оролцохыг хүсэж байгаа тэтгэлэгт хөтөлбөрөө сонгон сургуулийн зөвлөх багштайгаа хамтран ажиллаж, төлөвлөгөө гарган өөрийгөө бэлтгэх, хэлний мэдлэгээ сайжруулах хэрэгтэй.
Өнгөрсөн хугацаанд манай сургуулиас гадаадын болон дотоодын нэр хүнд бүхий их дээд сургуульд олон сурагчид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцаж байна.