card

Захирлын мэндчилгээ

 

“ШИНЭ ҮЕ” СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ НЯМААГИЙН ЦЭРЭНДОЛГОР


Он цагийн хүрд эргэн эргэсээр “Шинэ Үе” сургууль маань байгуулагдаад 18 жил болжээ. Буурал түүхийн хувьд ахархан хугацаа хэдий ч эрдэм билгийн ордон болсон бидний төрөлх сургуулийн хөгжил, эрдэмтэн багш нар, эрхэм шавь нарын минь амжилт бүтээлээр авч үзвэл бас ч багагүй хугацаа улирсан байх юм.

Манай хамт олон ард түмнийхээ үр хүүхдийг улс эх орондоо төдийгүй дэлхийд зөвшөөрөгдөх эрдэм боловсролтой, хүмүүжил төлөвшилттэй, өв тэгш хөгжсөн иргэд болгон сургаж, хүмүүжүүлэх Олон улсын сургууль болоод ажиллаж байна.

Нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, ажилтан, ажиллагсад, төгсөгчид, одоо суралцаж байгаа бүх хүүхэд багачууд, тэдний эцэг эх болон манай сургуультай хамтран ажилладаг байгууллага, хамт олон, хувь хүмүүст аз жаргал эрүүл энх сайн сайхныг хүсэж мэндчилье.