“Энгийн хувцастай өдөрлөг” хандив төвлөрүүлэх аян

2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр "Шинэ Үе" сургуулийн олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийн 11-р ангийн сурагчид маань “Энгийн хувцастай өдөрлөг” зохион байгуулсан бөгөөд энэхүү өдөрлөгийн хүрээнд “Тогтвортой хөгжлийн гүүр" төрийн бус байгууллагатай хамтран зорилтот бүлгийн 8-15 насны 50 гаруй хүүхдэд дулаан хувцас бэлэглэх аянд нэгдэж, тухайн өдөр 596’700 төгрөгийн хандив төвлөрүүлж чадсан юм.

Энэхүү хандивын мөнгөөр дулаан малгай, оймс, амны маск худалдан авч, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрөөс хоёр ба түүнээс олон жил хоцорсон хүүхдүүдэд боловсрол нөхөн олгодог “Veloo Foundation” төрийн бус байгууллагад хүргэж өгсөн болохыг та бүхэнд дуулгахад таатай байна.

Хандивын аянд оролцсон та бүхэндээ баярлалаа!

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=299572888696321&id=103495841637361