Манай сургуулийн олон улсын дипломын хөтөлбөрийн 11-р ангийн сурагчдын БУУЗХАН баг "Нийгэмд тустай ажил" хөтөлбөрийн хүрээнд хэцүү нөхцөлд ажиллаж буй цагдаа, хамгаалагч, ТҮК-ийн ажилчдад өөрсдийн гараар сэтгэлээ шингээж хийсэн бууз болон халуун аарц, чацарганыг түгээж, хүйтэн өдрийн жаврыг үргээлээ.
Сурагчид хэдий жиндэж, даарч байсан ч тухайн үед БУУЗХАН-уудын хийсэн хоолыг амтархан идэж буй хүмүүсийг хараад илүү эрч хүчтэйгээр олон хүнд хүрч үйлчилсэн юм.
Манай сурагчид "И-МАРТ"-аас бууз хийх материалаа авч, гишүүдээрээ цуглан 5-6 цагийн хугацаанд буузаа хийсэн байна.
Туулсан зам: Дүнжингарав худалдааны төв - Баруун дөрвөн зам - Баянзүрх зах
Ашигласан мөнгөн дүн: 110,000 төгрөг
Зарцуулсан цаг: Ойролцоогоор 15 цаг
САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.