АНУ-д 1 жил суралцах боломжтой ‘Flex-Mongolia’ сурагч солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын ахлах сургуульд 1 жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.
Сонгон шалгаруулалтад оролцох сурагч нь доор бичсэн шалгууруудыг хангах ёстой:
- Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
- Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
- Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
- 2006 оны 01.01-2008 оны 07.15-нд төрсөн байх
- Америкт зорчих визний шалгуур хангасан байх.
Тавигдах шаардлагуудыг хангаж буй сурагчид доорх линкээр орж бүртгүүлээд шалгалтад хамрагдахыг урьж байна.