БАГШИЙН ХӨГЖИЛ

Манай сургуулийн багш нар Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын багшийн хөгжлийн хөтөлбөрт хамрагдлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд багш нар маань "Даяаршил дах хувь хүний хөгжил","Байгууллагын хөгжил ба хувь хүн" "ISO 9001 стандарт" зэрэг онол, арга зүй хосолсон танхимын сургалтад хамрагдаж, тоглоомын тойргоор аялан, тойрон бүжиг хийж сурагчдаа анги хамт олноор нь  бүтээлч бөгөөд хөгжилтэй арга зүйгээр сургах арга техникүүд сурч нэг өдрийг цэвэр агаарт мэдлэг оюунаа тэлэн, хамт олноороо бүтээлч өнгөрүүллээ.

Биднийг дэмжин хамтран ажилласан Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолборын ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Батсарнай, менежер н.Нарангэрэл, сургалтын багийг ахлан ажилласан ахлах арга зүйч Т.Тунгалаг, хэсгийн ахлагч Д.Энхээ нарт талархал илэрхийлье!