Цагаан сарын битүүний өдрийг тохиолдуулан үндэсний ёс заншлаа дээдлэн багш, сурагч бүр монгол дээл, цамцаа өмсөн хичээл сургалтаа явуулж, сургуулиас гаргасан хөтөлбөрийн дагуу Монгол ёс заншлын өдөрлөгтөө оролцлоо. Үүнд:
- Суралцагчид үндэсний ёс заншлын талаар мэдлэгээ тэлж, АХА тэмцээнд оролцон, Монгол тоглоом наадгайгаар тоглолоо.
- Хүүхдийн зөвлөлийн сурагчид болон 11IB-2-р ангийн сурагчид санаачлан бие биелгээ бүжгийг 1-3-р ангийн дүү нартаа зааж өгч, хамтдаа бүжиглэлээ.
- 11-р ангийн IB хөтөлбөрийн сурагчид гадаад багш нартаа зориулж, үндэсний соёл уламжлалаа сурталчлан таниулах өртөөчилсөн арга хэмжээг зохион байгууллаа.
- Ийнхүү "Шинэ Үе" сургуулийн багш, суралцагчид үндэсний ёс заншил, соёлоороо бахархсан өдрийг өнгөрүүллээ.
Content