2024 оны 1р сарын 11-1р сарын 17-ны өдрийн хооронд НамСөүл Их Сургуультай хамтран зохион байгуулсан Бүгд Найрамдах Солонгос улсын Соёлын Солилцоо хөтөлбөрт нийт 10 сурагч, ахлах сургуулийн зөвлөх Б.Даваажаргалын удирдлагаар 7 хоногийн турш хамрагдав. Ахлах ангийн сурагчид хоёр улсын соёл, зан заншил, үе тэнгийн сурагчдын сэтгэлгээний онцлог, сурах арга барил зэргийн талаар харилцан ярилцаж туршлага солилцов. Солонгосын нэр хүнд бүхий их дээд сургуулиудын элсэлтийн журам, хичээлийн жилийн бүтэц, хэлний бэлтгэл зэргийн талаар дэлгэрэнгүй бөгөөд бодит мэдээллийг эх сурвалжаас авсан. Өөрийн танил бус орчинд хэрхэн биеэ авч явах, өөрт хэрэгцээт аппикейшнүүдийг ашиглан тухайн орон нутгийн хүмүүстэй ойлголцож сурах, олон нийтийг хамарсан сургалт, аялал зэрэг үйл ажиллагааны цагийг баримталж, сурах зэрэг бусад амьдрах ухааны чадваруудыг давхар эзэмшүүлэхийг хичээсэн хөтөлбөр маань амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүрэн туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргаа, 9Г ангийн сурагч С.Анхилуун-ын ээж Б.Ариунтунгалаг болон Намсөүл их сургуулийн профессор Т.Түвшинбаяр нарт талархал илэрхийлье.