ЭРДМИЙН_БАЯР_2024

2023-2024 оны хичээлийн жилд бага, дунд, ахлах ангиа төгсөж буй суралцагчдын “Эрдмийн баяр”-ын хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд 5-р ангийн 6 бүлгийн 179 сурагч, 9-р ангийн 4 бүлгийн 113 сурагч, 12-р ангийн 3 бүлгийн 68 сурагч нийт 360 суралцагч оролцож, баяраа хүндэт багш, ангийн найзууд, гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа тэмдэглэлээ.

Төгсөж буй суралцагчдын төлөөлөл хүүхдүүд талархлын сэтгэгдлээ хуваалцаж, эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл үг хэлж, төгсөгчдөд сургаалаа хэлсэн нь үнэ цэнтэй цаг мөч байлаа. 2024 оны нийт төгсөгчдийн зүгээс 3 сая төгрөгийн үнэ бүхий 113 ширхэг номыг сургуульдаа өргөн барьж, суралцагчдын хөгжилд хувь нэмэр оруулсан сайхан үйл явдал боллоо. Сургуулийн захиргаанаас суралцагчдын гаргасан амжилт бүтээлийг үнэлж, 70 суралцагчийг шагнан урамшуулан, сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Нийт төгсөгчдийн эрдмийн цагаан зам нь дардан байж, цаашдын сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.