БАГШИЙН ХӨГЖИЛ

2024 оны 06 дугаар сарын 22-ноос 28-ны өдрүүдэд Турк улсын Станбул хотод зохион байгуулагдсан олон улсын IB дипломын хөтөлбөрийн багш нарын сургалтад дэлхийн 100 гаруй орноос мэргэжлийн багш нар оролцсон бөгөөд манай сургуулийн Мэдлэгийн онол хичээлийн багш Ө.Ботагүз, Ц.Хишигжаргал нар сургалтдаа амжилттай оролцож, мэргэжил дээшлүүллээ. Мөн тэд Станбул хотод байрлах 150 жилийн түүхтэй “FMV Işık Okulları Ayazağa” IB сургуулиар зочилж туршлага судаллаа. Багш ажилтнуудынхаа мэргэжлийн хөгжилд үргэлж санаа тавьж хөгжүүлдэг Шинэ Үе сургуулийнхаа удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.