card

Сургуулийн танилцуулга

 


“Шинэ Үе” сургууль нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 05 дугаар сарын 29-ны 222 тоот захирамжийн дагуу Монгол улсын Ардын багш Ү.Маамын санаачилгаар анх 2003 онд байгуулагдаж, 11 багш, 7 ажилтан, I-X ангийн 10 бүлэгт 86 сурагчидтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 2021-2022 оны хичээлийн жилд 1357 сурагчид суралцаж, 108 багш, ажилчидтай болж өргөжсөн бөгөөд Монгол улсын Гавьяат багш 1, мэргэжлийн олимпиадын улсын аварга 7, хотын аварга 12, улс, хотын медальт 19, улс, хот, дүүргийн ур чадварын уралдааны аварга, дэд аварга 27, улс хот, дүүргийн шилдэг илтгэлийн уралдааны аварга, дэд аварга  28, спортын мастер 4 зэрэг тэргүүний шилдэг багш нар ажиллаж байна.

“Шинэ Үе” сургууль нь математик, англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулахын зэрэгцээ бусад бүх хичээлийг олон улсын стандарттай хослуулан өндөр түвшинд судалдаг. 2016 оны 07 дугаар сараас эхэлж олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийн горилогч сургууль болж, 2018-2019 оны хичээлийн жилд хэрэгжүүлж эхэлсэн юм. Ингэснээр “Шинэ Үе” сургууль нь үндэсний хэв шинжээ хадгалсан Олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч анхны Монгол сургууль болсон билээ. Олон улсын сургалтын хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2021-2022 оны хичээлийн жилд албан ёсоор эрхээ авч, Кембрижийн олон улсын хөтөлбөртэй сургууль болсноор IX, X ангиуддаа "Cambridge IGCSE" буюу "Кембрижийн дунд боловсролын олон улсын ерөнхий гэрчилгээний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж эхэлсэн.

Бид сургалтын чанарыг эрхэмлэхээс гадна сургалтын орчноо байнга сайжруулахыг зорьдог. Мөн манай хамт олон санаа бодол, зорилгынхоо төлөө хамтран хүүхэд бүрийг хөгжүүлж, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг шинэ үеийн иргэдийг амжилттай төлөвшүүлнэ гэсэн итгэл үнэмшилтэй ажилладаг.

Одоогоор бид "Нийслэлийн тэргүүний сургууль", "Шилдэг менежменттэй сургууль", БҮТ-ийн "Шилдэг үнэлгээтэй сургууль", "Топ-10 сургууль", "Хүүхдэд ээлтэй сургууль", "Эко сургууль", "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", "Улсын Тэргүүний сургууль" зэрэг олон шагнал, урамшууллуудыг тус тус хүртсэн юм.

 

 

Монгол танилцуулга 2022 by Baasantogtokh Batsaikhan
Дэлгэрэнгүй үзэх