card

Дипломын хөтөлбөрийн цөм хичээл

"Нийгэмд тустай ажил" буюу CAS хөтөлбөр

"Нийгэмд тустай ажил" буюу CAS нь бүтээлч ажил (цаашид “Creativity” гэх), бие махбодийг хөгжүүлэх ажил (цаашид “Activity” гэх), сайн дурын ажил (цаашид “Service” гэх) гэсэн гурван хэлхээний хүрээнд зохион байгуулагддаг. CAS-ийн хөтөлбөр нь сурагчдад олон улсын бакалавриат суралцагчийн хувийн шинж чанарыг бодит, практик байдлаар харуулах, өвөрмөц хувь хүн болж төлөвших, бусадтай харилцаа хамааралтай байх өөрсдийн үүрэг, байр суурийг танин мэдэх боломжийг олгодог. Сурагчид өөрсдийн сонирхлыг эрэлхийлэх, хүсэл тэмүүлэл, зан чанар, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгодог хувь хүн, бүлэглэлийн олон талын туршлагаар дамжуулан ур чадвар, хандлага, зан төлөвөө хөгжүүлдэг. "Нийгэмд тустай ажил" нь хүнд хэцүү академик хөтөлбөрийг цогц байдлаар нөхөж, өөрийгөө тодорхойлох, хамтран ажиллах, амжилтад хүрэх, сэтгэл ханамж авах боломжийг олгодог.

Дэлгэрэнгүй үзэх

Нийгэмд тустай ажлын хүрээнд манай сурагчдын хийсэн ажил