card

Олон улсын хөтөлбөр

“Шинэ Үе” сургууль нь анх 2016 онд олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийн горилогч сургууль болсон бөгөөд 2018 онд "IB World School"-ын эгнээнд элсэн орж, олон улсын бакалавриат дипломын хөтөлбөр явуулах эрхтэй болсон. Бид 2018 онд 7 сурагч, 2019 онд 6 сурагч, 2020 онд 23 сурагч, 2021 онд 18 сурагч тус тус элсүүлээд байна. 2018 оноос хойш хоёр дахь төгсөлтөө 100% дипломтой төгсгөсөн амжилттай байна.
Дипломын хөтөлбөрийн суралцагч нь хэл уран зохиол, гадаад хэл эзэмшилт, хувь хүн ба нийгэм, байгалийн ухаан, математик, урлагийн гэсэн зургаан бүлэг судлагдахуунаас өөрийн ирээдүйн мэргэжилд тохируулан сонгон судлах боломжтой бөгөөд гурван хичээлийг ахисан түвшинд, гурван хичээлийг стандарт түвшинд сонгон судлах боломжтой. Ахисан түвшний хичээлийг хоёр жилийн хугацаанд 240 цаг судлах ёстой байдаг бол стандарт түвшний хичээлийг 150 цаг судалдаг.
АйБи хөтөлбөрийн судлагдахууны товч үзэх