card

Сургуулийн удирдлагын баг

Бага ангийн тэнхимийн хамт олон

 

 

2021-2022 оны хичээлийн жилд Бага ангийн сургалтын менежер 1, бага ангийн багш 27,  I-V ангийн 27 бүлэгт 790 сурагчтайгаар хичээллэж байна. Багш нар маань сургалтын чанарыг өндөрт өргөж явахаас гадна олимпиад уралдаан тэмцээнд оролцож, сургалтыг дэмжих хөтөлбөр, сургалтууд, сурах бичгийн зохиогч, ном, гарын авлага, зөвлөмж бичих, үндэсний сургагч багш, нийслэлийн сургагч багш зэрэг ажилд оролцож өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна.


Мэргэжлийн зэрэг:

  • “Зөвлөх” зэрэгтэй багш 2 буюу 7%
  • “Тэргүүлэх” зэрэгтэй багш 12 буюу 44%
  • “Заах аргач” зэрэгтэй багш 9 буюу 33%

Цол, гавьяа:

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт багш 1
  • Алтан гадас одонт багш 8
  • Боловсролын тэргүүний ажилтан 18 ажиллаж байна.

 

Математикийн тэнхимийн хамт олон

 

 

Хөдөлмөрийн хүндэт медальтай, Боловсролын тэргүүний ажилтан, Хотын математикийн олимпиадын алт, хошой мөнгө, хошой хүрэл медалиудтай, үндэсний сургагч багш Ц.Нармандах, Боловсролын тэргүүний ажилтан, математикийн олимпиадад улсад 4 удаа шалгаран оролцсон, ЭЕШ-д сурагчид нь улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлдэг багш Т.Баттулга, 2016 онд Завхан аймгийн шилдэг менежер багш С.Батбилэг, математикийн олимпиадын 2 удаагийн аймгийн аварга, СБД–ийн математикийн багш нарын олимпиадын мөнгөн медальт багш Г.Батбаяр, математикийн чадварлаг залуу багш Ц.Урангоо, Г.Түвшинжаргал, Г.Шийравжамц, С.Дэлгэр, Монголд анх удаа бага ангийн багийн олимпиад зохион байгуулсан багш Б.Мөнхтулга нар ажилладаг.


2017-2018 ОНЫ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ЗААХ АРГЫН НЭГДЭЛ

МАТЕМАТИКИЙН 9, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН 2 БАГШТАЙ


Гадаад хэлний тэнхимийн хамт олон

Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Э.Пүрэвсүрэн, Англи хэлний багш Ө.Ботагүз, Г.Булган, Б.Буяндэлгэр, З.Дашжав, Б.Гэрэлтуяа, Б.Мандухай, М.Мядагмаа, Б.Отгонзаяа, Р.Оюунцэцэг, Г.Сайнсанаа, А.Халиунзаяа, Ж.Хонгорзул, Хятад хэлний багш А.Саяизүм зэрэг олимпиад, ур чадвар, шилдэг илтгэлийн уралдаанд дүүрэг, нийслэл, улсад оролцож тэргүүлэх амжилтуудыг үзүүлж ирсэн, IELTS болон TOEFL-ийн өндөр оноотой шилдэг багш нар юм. Үүнээс: 

  • Багш Ө.Ботагүз: 2019 онд СБД-ийн багшлах ур чадвар уралдааны аварга, нийслэлийн багшлах ур чадварын уралдааны 4-р байр тус тус эзэлсэн.
  • Багш З.Дашжав: 2018 онд "Шинэ Үе" сургуулийн багшлах ур чадвар уралдааны 2-р шат хүртэл амжилттай оролцож, багш нарын "Шилдэг илтгэл" эрдэм шинжилгээний уралдаанд СБД-т багаараа 2-р байр, нийслэлд 2-р байр, улсад тусгай байр, 2019 онд СБД-т багаараа 4-р байр, 2020 онд СБД-т 1-р байр тус тус эзэлсэн.
  • Багш Р.Оюунцэцэг: 2019 онд СБД-ийн багшлах ур чадвар уралдааны 2-р байр эзэлсэн
  • Багш Б.Буяндэлгэр: 2019 онд СБД-ийн багшлах ур чадвар уралдааны 3-р байр эзэлсэн.
  • Багш Б.Гэрэлтуяа: 2017 онд СХД-ийн багш нарын олимпиадад 1-р байр, 2018 онд ХУД-ийн багш нарын олимпиадад 3-р байр, 2019 онд ХУД-ийн багшлах ур чадварын уралдаанд 2-р байр тус тус эзэлсэн зэрэг бидний амжилт үргэлжилнэ.

Мөн ESL болон TESOL зэрэгтэй Гадаад хэл, Хими, Физик, Биологи, Бизнес Менежмент чиглэлээр мэргэшсэн М.Кристина, О.Паул, А.Мария, Х.Шахиназ, М.Даниел, Г.Таха, Г.Сагар, Б.Тамал, З.Анастасия зэрэг мэргэжлийн өндөр ур чадвартай, олон жил багшилсан арга туршлагатай олон үндэстний багш нар гадаад хэлний тэнхимд харьяалагдан бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байна.


Нийгмийн ухааны арга зүйн нэгдэлийн хамт олон

 

Манай багш нар заах арга, ур чадварын уралдаан болон сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд дүүрэг, нийслэл, улсын шатанд шалгаран оролцож тодорхой амжилтыг үзүүлж ирлээ. Тухайлбал дуу хөгжмийн багш Х.Эрдэнэбаатар ур чадварын уралдааны улс болон нийслэлийн аварга багш, нийгмийн ухааны багш Ш.Ариунгэрэл ур чадварын уралдаанд нийслэлд 2-р байр, сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд СБД-ийн 2-р байр, нийслэлд тусгай байр, түүхийн багш Э.Нэмэхбаяр нь түүхийн багш нарын олимпиадад СБД-т 3-р байр, нийслэлд тусгай байр эзэлсэн.


НИЙГМИЙН УХААНЫ АРГА ЗҮЙН НЭГДЭЛ НЬ 8 БАГШТАЙ, ЗААХ ЭРГЫН НЭГДЛИЙН АХЛАГЧ, НИЙГМИЙН УХААНЫ БАГШ Ш.АРИУНГЭРЭЛ, ТҮҮХИЙН БАГШ Э.НЭМЭХБАЯР, МОНГОЛ ХЭЛ БИЧИГ, УРАН ЗОХИОЛЫН БАГШ Ж.ПҮРЭВДОРЖ, О.БАЙГАЛЬМАА, С.ОТГОНДОРЖ, Ш. ГҮНЖИДМАА, Э.ЭНХЦЭЦЭГ, Б.ЗОЛЗАЯА, ХӨГЖМИЙН БАГШ Х.ЭРДЭНЭБААТАР, Ж.УУГАНЦЭЦЭГ, Б.ДАРЬСҮРЭН НАРААС БҮРДДЭГ.


Байгалийн ухааны арга зүйн нэгдлийн хамт олон

 

Манай заах аргын нэгдлийн багш нар нь ур чадварын уралдаан болон сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан, сагсан бөмбөг, волейболын тэмцээнүүдэд дүүрэг, нийслэл, улсын уралдаанд оролцож, удаа дараа амжилт үзүүлж ирсэн шилдэг багш нар юм. Тухайлбал биеийн тамирын багш Д.Пүрэвцогт, Б.Хатанзоригт, Т.Батхүү нарын баг нийслэлийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд 5 удаа түрүүлж аварга болсон. Физикийн багш П.Пүрэвдорж нь физикийн багш нарын олимпиадад СБД-т 1-р байр, Улсын олимпиадад 3–р байр, химийн багш М.Түвшинзаяа нь Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд СБД-т 1-р байр, нийслэлд 1-р байр, улсад амжилттай оролцсон ба химийн багш нарын олимпиадад СБД-т 2-р байр эзэлж, улсын олимпиадад амжилттай оролцсон, биологийн багш Ө.Оргилын хичээл заадаг сурагчид багийн олимпиадад 1-р байр эзэлж алтан медаль, БУЗАН-ийн багш нар ЭЕШ-д улсын дундаж онооноос дээгүүр байр эзлүүлж сурагчдыг бэлддэг арвин туршлагатай.


Манай заах аргын нэгдлийн багш нар нь ур чадварын уралдаан болон сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаан, сагсан бөмбөг, волейболын тэмцээнүүдэд дүүрэг, нийслэл, улсын уралдаанд оролцож, удаа дараа амжилт үзүүлж ирсэн шилдэг багш нар юм. Тухайлбал биеийн тамирын багш Д.Пүрэвцогт, Б.Хатанзоригт, Т.Батхүү нарын баг нийслэлийн аварга шалгаруулах волейболын тэмцээнд 5 удаа түрүүлж аварга болсон. Физикийн багш П.Пүрэвдорж нь физикийн багш нарын олимпиадад СБД-т 1-р байр, Улсын олимпиадад 3–р байр, химийн багш М.Түвшинзаяа нь Сурган хүмүүжүүлэх илтгэлийн уралдаанд СБД-т 1-р байр, нийслэлд 1-р байр, улсад амжилттай оролцсон ба химийн багш нарын олимпиадад СБД-т 2-р байр эзэлж, улсын олимпиадад амжилттай оролцсон, биологийн багш Ө.Оргилын хичээл заадаг сурагчид багийн олимпиадад 1-р байр эзэлж алтан медаль, БУЗАН багш нар ЭЕШ-нд улсын дундаж онооноос дээгүүр байр эзлүүлж сурагчдыг бэлддэг арвин туршлагатай болно.


Сургуулийн аж ахуйн албаны хамт олон

 

Аж ахуй хариуцсан менежер
Х.БУЯНЖАРГАЛ

Нягтлан бодогч
Р.ОЮУНЧИМЭГ

Эмч
Д.ГАЛИЯ

Номын санч
Б.ТӨГСМАА

Жижүүр
Х.АЛТАНГЭРЭЛ, Д.ХҮРЭЛБААТАР, Ж.БОЛДБААТАР, Б.БАТТӨР