card

Түүхэн замнал

Нийслэлийн тэргүүний үйл ажиллагаатай төрийн бус өмчийн сургууль болсон үе буюу 2003 – 2008 он

 

2003 онд МУ-ын Ардын багш Ү.Маам нь “Шинэ Үе” гэсэн эрхэм нэртэй сургуулийг үүсгэн санаачилсныг Нийслэлийн засаг дарга дэмжиж, 2003 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 222 тоот захирамж гарган, сургууль маань байгуулагдсан билээ.

Сургуулийн барилга хараахан ашиглалтад ороогүй байсан тул хүүхдийн ордонд 2003.09.01- ний тэр сайхан өдөр хичээлийн шинэ жилийн нээлтэд Нийслэлийн Боловсрол Шинжлэх Ухааны газрын дарга М.Лхан-Аажав, "Прогноз" төвийн захирал, доктор С.Одхүү, МУ-ын Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, МУ-ын Гавьяат жүжигчин Д.Ичинхорлоо нарын алдар цуутай хүмүүс оролцон ёслол төгөлдөр нээж байсан. Манай сургууль анх 11 багш, 7 ажилтан, 1-10-р ангийн 10 бүлэгт 86 сурагчидтай эхэлж байв.


Үүсгэн байгуулагч, сургуулийн захирал

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ БАГШ Ү.МААМ

Химийн багш

БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ЗӨВЛӨХ БАГШ Л.МАГСАР

Физикийн багш

О.ИДЭРСАЙХАН

Дэд захирал

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Н.ЦЭРЭНДОЛГОР

Монгол хэлний багш

ДОКТОР Д.БАТТОГТОХ

Түүхийн багш

Г.ТУУЛ

Сургалтын менежер

БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ЗӨВЛӨХ БАГШ Д.ЖАРГАЛ

Математикийн багш

Ж.БАТБОЛД, Б.ЭНХБОЛД, Л.БУЯНТОГТОХ

Бага ангийн багш

Ц.ДОРЖДУЛАМ, У.НАРАН НАР БАЙЛАА


Эхний таван жилийн хугацаанд  МУ-ын Ардын багш 1, МУ-ын Гавьяат багш 1, Боловсролын тэргүүний ажилтан 11, Зөвлөх зэрэгтэй багш 4, Тэргүүлэх зэрэгтэй багш 9, Заах аргач зэрэгтэй багш 12 буюу нийт багш нарын 65 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, тэргүүний багш нар ажиллаж байсан учраас сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын чанар тогтмол сайн үзүүлэлттэй байдаг бөгөөд багш нарын дунд уламжлал болон явагддаг хичээл заалтын ур чадварын уралдаанд О.Идэрсайхан, Б.Энхболд, С.Энхбаатар, Н.Болдбаатар, Л.Магсар зэрэг багш нар хот, дүүргийн аваргаар шалгарч байв.

Ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан математикийн багш Ж.Батболд, Б.Энхболд, физикийн багш О.Идэрсайхан, бага ангийн багш У.Наран, гадаад хэлний багш П.Цэрэндэжид нарыг Засгийн газрын шагнал, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, бага ангийг багш Н.Болдбаатар, Л.Ганпүрэв нарыг МҮЭ-ийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, сургалтын менежер Б.Цэнд, бага ангийн багш Т.Чимгээ, Т.Баярмаа биеийн тамирын багш М.Эрдэнэчимэг, П.Мөнхзул, математикийн багш С.Энхбаатар, Т.Булбул нарыг нийслэл дүүргийн шагналаар шагнав.

Нийслэлийн тэргүүний сургууль болсон үе
2009 – 2013 он

Удаах таван жилд сургуулиа гурван давхар болгон өргөтгөж, олон кабинетуудыг байгуулан тохижуулж, сургалтын орчин материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын чанартаа ахиц гаргах, хүүхэд бүрийг хөгжүүлэх болон багш нараа чадваржуулахад илүү анхаарч амжилттай ажиллаж ирсэн.

Манай хамт олон дотор МУ-ын Ардын багш 1, Гавьяат багш 1, Алтан гадас одонт 1, Боловсролын тэргүүний ажилтан 15, Биеийн тамирын тэргүүний ажилтан 1, БСШУЯ-ны жуух бичигтэн 18, Багшийн гавьяа 1, Ахлах багш 12, Тэргүүний сэхээтэн багш 1, “Тэргүүний залуу” алтан медальтай 5, Улсын ур чадварын уралдааны аварга багш 1, ОУХМ  1,  Арга зүйч багш 18 болон докторант 2, магистр 13, магистрант 3, бакалавр 15, дипломын 3 нийт 31 багш, удирдах ажилтан ажиллаж байв.

Нийслэлийн хэмжээний болон хөдөөгийн багш нарт сургалт семинар явуулах телевизээр хичээл заах зэргээр манай багш нар бусад багш нарт туршлагаа түгээн дэлгэрүүлж ирсэн.

2008 онд математикийн багш Б.Энхболд нийслэлийн математикийн багш нарт “Комбинаторикийн бодлого бодох арга зүй” сэдэвт сургалт, 2009 онд нийслэлийн багш нарт “Геометрийн бодлого бодох арга зүй” сургалт, физикийн багш О.Идэрсайхан 2010 оны 1 сард НБГ-тай хамтран нийслэлийн багш нарт “Элбэг олдоцтой материалаар физикийн туршилт явуулах” сургалт семинар, мөн 2009 оны телевизийн хичээлийг Б.Энхболд математикийн, О.Идэрсайхан физикийн хичээлүүдийг Боловсрол телевизээр заасан. А.Сандаг-Очир багш 2010 онд “Улс төрийн систем” нийгмийн хичээлээр теле хичээл, Б.Энхболд 2010 оны 12 сард математикийн гүнзгий сургалттай XII-IX ангид зориулан тоглоомын бодлого теле хичээл, Б.Анар орос хэлний XII ангийн хичээлийг тус тус Боловсрол сувгаар заасан.

Багш нарын заах арга ур чадварын уралдаанд физикийн багш О.Идэрсайхан 2010 онд Улсын аварга, математикийн багш Б.Энхболд 2008 онд улсад 1-р байр, физикийн багш О.Идэрсайхан 2007 он, 2010 онд нийслэлийн аварга, математикийн багш Б.Энхболд 2005 онд нийслэлд 5-р байр, бага ангийн багш Тү.Баярмаа 2009 онд 2-р байр эзэлсэн. 

Улаанбаатар хотын сурган хүмүүжүүлэх уншлагад физикийн багш О.Идэрсайхан “Сургалтын технологи, сургалтын чанар” илтгэлээрээ 2-р байр, Улсын СХУ “Оны шилдэг илтгэл шалгаруулах хуралдаанд “Физикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах асуудалд” илтгэлээрээ 1-р байр тус тус эзэлсэн.

Улсын тэргүүний сургууль болсон үе
2014 – 2018 он

2015 онд 3 давхрын байрыг, 2017 онд өргөтгөлийг байрыг тус тус ашиглалтад оруулсан 37 бүлэгт 820 орчим сурагч суралцаж, нийт 82 багш, ажилчид ажиллаж байсан.

Олон улсын стандартад нийцсэн лабораториудыг тохижуулж кабинетын системээр хичээллэсэн. Үүнд: химийн лаборатори, физикийн лаборатори, биологийн лаборатори, мэдээлэл зүй 1 лаборатори, мэдээлэл зүй 2 лаборатори, IB математикийн кабинет, урлагийн танхим, биеийн тамирын том заал, биеийн тамирын бага заал, дүрслэх урлаг, монгол хэл, бага ангийн зэрэг 18 кабинетыг шинээр байгуулж гэрчилгээ авсан нь сургалтын орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, хичээлийн үр дүнг дээшлүүлэхэд таатай нөхцөлийг хангаж өгсөн.

Манай сургууль нь Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн “Судлаач багш” салбар болж, “Сайн багш” хөтөлбөрийн сургалтыг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зүүн бүсийн 26 сургуулийн 300 гаруй багшид, Завхан аймгийн Улиастай суманд баруун бүсийн 25 сургуулийн 350 багшид мөн “Багшаа чадваржуулъя” сургалтын нийслэлийн Хан–Уул дүүргийн ЕБС-ийн 400 гаруй багшид явууллаа. Мөн Хэнтий, Булган, Дорноговь, Архангай, Завхан аймгийн болон нийслэлийн 52, 15, 32, 5, 58, 71, Оргил зэрэг сургуулийн багш нар ирж туршлага судалсан.

Боловсролын үнэлгээний төвийн чанарын шалгалтад сүүлийн таван жил дараалан 5, 9, 12-р ангиудаа шалгуулж өндөр үзүүлэлттэй гарсан. Мөн ЭЕШ–аар манай төгсөх ангийн сурагчид улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлж, БҮТ-ийн “Өргөмжлөл”-өөр шагнагдсан. Мөн манай сурагчид олон улсын болоод улс нийслэлийн чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдээс 380 гаруй алт мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай ажилласан.