card

Сургалтын орчин

Сургалтын орчин

Анги дүүргэлт 25–30 сурагчтай. Манай сургууль хими, биологи, физикийн иж бүрэн лабораторитайгаас гадна англи хэл, орос хэл, газарзүй, зураг зүй, математик, бага ангийн 8 кабинеттэй. Урлагийн заал, стандартын шаардлага хангасан спорт заалтай.
Түүнчлэн 10,000 номоос бүрдсэн дунд, ахлах болон бага ангийн сурагчдад зориулсан номын сантай. Сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, утасгүй интернэтэд холбогдсон компьютерийн иж бүрэн 2 кабинет, сургуулийг хамарсан өндөр хурдны WiFi орчин, 120 хүн хүлээн авах хүчин чадалтай цайны газартай.