Сургалтын төлбөрөөс 100% хөнгөлж, Талархал, мөнгөн шагнал гардуулав

Улс болон олон улсын олимпиадад амжилт гаргасан багш, сурагчийг сургуулийн захиргаанаас хүлээн авч баяр хүргэлээ. Олон улсын Биологийн 32-р олимпиадад амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн АйБи дипломын хөтөлбөрийн сурагч Э.Бодьхүүг 3 сая төгрөгөөр урамшуулж, олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийн сургалтад 100%-ийн тэтгэлгээр (7,100,000 төгрөг) суралцах эрхээр шагналаа. Мөн түүнийг бэлтгэсэн биологийн багш Д.Чинзоригт 10 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардуулж, цалинг 10%-иар нэмлээ.

Түүнчлэн бэлтгэсэн шавь нараа бүс болон улсын олимпиадад тогтмол амжилттай оролцуулж байгаа математикийн багш Б.Мөнхтулгад 5 сая төгрөгийн мөнгөн шагналыг гардуулж, цалинг 10%-иар нэмлээ. Багш болон сурагчдад амжилт хүсье.