АйБи Дипломын хөтөлбөрийн 2021 оны төгсөгчдөдөө баяр хүргэе!

Манай сургуулийн 2021 оны АйБи хөтөлбөрийн төгсөгчид маань хоёр дахь жилдээ 100% АйБи дипломын болзол хангасныг дуулгахад таатай байна.

Энэ жил бид өмнөх жилийн амжилтаа 3-8 оноогоор ахиулж нийт төгсөгчид маань 32-40 онооны болзол хангалаа. АйБи дипломын эзэд болсноор сурагчид ямар нэгэн TOEFL/IELTS шалгалтын оноогүйгээр гадаадын их дээд сургуульд элсэх, судалсан хичээлүүдээрээ кредит тооцуулан хасуулах зэрэг олон давуу талтай бөгөөд хамгийн гол нь төгсөгчид маань их дээд сургуульд 100% бэлтгэгдсэн, бие даан сурахад суралцсан 21 дүгээр зууны иргэд болж төлөвшдөг.

Төгсөгчдөдөө дахин халуун баяр хүргэхийн ялдамд биднийг дэмжин ажилласан эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье!

Сурагчдынхаа төлөө чин сэтгэлээсээ хичээн ажилласан багш нартаа баярлалаа.

АйБи хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү: https://drive.google.com/.../12sJK8zhqXdGzYP