Сургалтын төлбөрөөс 50% хөнгөлөв

"Шинэ Үе" сургуулийн 9б ангийн сурагч Отгонбаярын Мөнхжавхлан нь 2021 онд Энэтхэг улсын "Science Olympiad Foundation" байгууллагаас зохион байгуулсан математикийн олон улсын олимпиадад оролцож алтан медаль, Сингапур улсын "STEMCO" байгууллагаас зохион байгуулсан математикийн олон улсын олимпиадад оролцож мөнгөн медаль хүртсэн бахдам амжилт үзүүлсэн тул "Шинэ Үе" сургуулийн захиргаанаас халуун баяр хүргэж, 2021-2022 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 50% хөнгөлж байна.