TOEFL ITP шалгалтыг зохион байгуулах албан ёсны эрхтэй боллоо

"Шинэ Үе" сургуулийн олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийн зохицуулагч, англи хэлний багш Г.Булган, Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш Э.Пүрэвсүрэн нар TOEFL ITP шалгалтыг зохион байгуулах эрх олгох хөтөлбөрт амжилттай суралцаж "Шинэ Үе" сургууль дээрээ TOEFL ITP шалгалтыг зохион байгуулах албан ёсны эрх, сурагчид болон сонирхсон хүн бүрийг TOEFL-ийн шалгалтад бэлдэх, англи хэлний багш нарыг TOEFL ITP Trainer болгон бэлдэх эрх бүхий батламжаа 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардан авлаа.

Энэхүү сайхан боломжийг Монголын англи хэлний багш нарт олгосон АНУ-ын ETS байгууллагын албан ёсны төлөөлөгчийн газар, "Yeti school of English"-ийн багш Г.Шүр-Эрдэнэ болон Канадын "Конкордиа" их сургуулийн албан ёсны төлөөлөгч, "Зөв тусгал" ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Ганзориг багш нартаа гүн талархал илэрхийлье.

Мөн сургуулийнхаа багш нарыг үргэлж дэмжиж, мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх боломжоор хангадаг "Шинэ Үе" сургуулийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлж байна. https://www.facebook.com/bulgaa.ganbaatar/posts/4772949522748954