ТАЛАРХАЛ

Нийслэлийн 382 жилийн ойн хүрээнд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулагдсан “Алтан намар-2021” шилдэг бүтээлийн уралдаанд "Шинэ Үе" сургуулийн багш, сурагчид амжилттай оролцлоо.

Манай сургуулийн Дүрслэх урлаг, дизайн технологийн багш Ц.Навагчамбуугийн бүтээл "Шилдэг бүтээл”-ээр шалгарч Сүхбаатар дүүргийн нэрэмжит шагнал, ”Хүндэт тэмдэг”-ээр шагнагдав.

  • 9г ангийн сурагч З.Амар “Тэргүүн байр”, Алтан медаль
  • 8г ангийн сурагч Б.Аминсувд “Дэд тэргүүн байр”, Мөнгөн медаль
  • 7а ангийн сурагч М.Номин “Тусгай байр ”
  • 3б ангийн сурагч Г.Энэрлэн “Дэд тэргүүн байр”, Мөнгөн медаль
  • 9г ангийн сурагч Э.Эгшиглэн Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосон түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар, Эрхүү хотуудын хамтран зохион байгуулсан гар зургийн уралдаанд амжилттай оролцож “Тэргүүн байр” тус тус эзлэв.

Бидний бахархал болсон авьяаслаг, хөдөлмөрч багш, сурагчдадаа амжилт хүсье!