СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2021 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛОО

Эрдэм мэдлэг, сурлага, урлаг, спортын болон бусад төрлөөр амжилт гарган үе тэнгийнхнээ манлайлсан хүүхдүүдэд урам өгч, бусдад зөв үлгэр дуурайл үзүүлэх, тэднийг олон нийтэд алдаршуулах зорилготой “Дүүргийн шилдэг хүүхэд”-д шагнал гардуулах арга хэмжээ 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээг нээж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа “Үе тэнгийн найзуудынхаа төлөөлөл болж, өөрийгөө дайчлан, хичээл зүтгэлтэй байж, 2021 оны шилдгээр шалгарсан хүүхдүүддээ халуун баяр хүргэе. Бид энэ жил дүүргийн шилдэг хүүхдийг тодруулахдаа сургууль, анги хамт олноо сурлага, урлаг, спортоороо манлайлахаас гадна нийгэм, олон нийтийн ба сайн дурын арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцож, хүүхэд өөрөө сурч, хөгжих боломжоо дайчлан ажилласан байдлыг илүү харгалзан үзсэн. Та бүхний дунд хот, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан тэмцээнд тэргүүлсэн, шинэлэг бүтээлч санаачилга өрнүүлсэн, технологийн дэвшил бүхий бүтээл урласан гээд хичээл зүтгэлээрээ амжилтаа ахиулсан тэргүүний манлайлагч хүүхдүүд олон байна. Хүүхдүүдээрээ бахархаж байна. Та бүхний өмнө эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүй гэрэлтэй байгаа. Эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

2021 оны Сүхбаатар дүүргийн шилдэг хүүхдүүдийн нэгээр "Шинэ Үе" сургуулийн С.Отгондорж багштай 9в ангийн сурагч Ш.Мөнхдэлгэр тодорлоо.

"Шинэ Үе" сургуулийн нийт сурагчдадаа болон оны шилдэг хүүхдүүддээ "Шинэ Үе" сургуулийн хамт олны зүгээс сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Хүүхдүүд та бүхэн минь Монгол улсын ирээдүй юм шүү!

Эх сурвалж: https://www.facebook.com/permalink.php?story_fbid=275922977907628&id=100064697832465