ХИППО 2021 ОЛОН УЛСЫН АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАДЫН СҮҮЛИЙН ШАТНЫ АВАРГУУД

2021 оны олимпиадад дэлхийн 42 орноос 48,125 сурагч оролцсон билээ. Монгол улсаас англи хэлний мэдлэгээ шалгах, өөрийгөө сорих сонирхолтой 4,000 гаруй сурагч оролцсоноос финалын шатанд дараах 10 сурагч шалгарч, амжилттай оролцож, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлний мэдлэгийг нотлох сертификат, медалиа гардан авлаа.

  • Hippo 1: Б.Ирээдүй, Эрдэм төгс сургууль, Багш: Э.Ууганбаяр
  • Hippo 2: Б.Аминсувд, Шинэ Үе Сургууль, Багш: Э.Пүрэвсүрэн, Б.Мөнхбаяр
  • Hippo 2: Т.Есүй-Анжела, 23-р сургууль
  • Hippo 3: Б.Энх-Ариун, Плехановын Сургууль
  • Hippo 3: Х.Номингоо, 47-р Сургууль
  • Hippo 4: С.Нандин, Сант Сургууль
  • Hippo 5: Н.Энхсаруул, Шинэ Монгол Сургууль, Багш: А.Энхцэцэг
  • Hippo S10: Ц.Цолмон, Хобби Сургууль, Багш: Лхагвасүрэн
  • Hippo S15: Б.Тэлмүүн, Сант Сургууль
  • Hippo S19: М.Маралгоо, Орчлон Сургууль

Сурагчийн амжилт багштай холбоотой байдаг. Сурагчдаа биечлэн бүртгүүлж, сорьсон багш нартаа маш их баярлалаа. Сурагчдадаа сурлага, мэдлэгийн өндрөөс өндөр амжилтыг хүсье.

HIPPO олон улсын англи хэлний олимпиад нь бүх сурагчдад оролцоход нээлттэй тул Та бүхэн HIPPO 2022 олимпиадад оролцохыг хүсвэл дараах линкээр орж бүртгүүлээрэй: https://www.hippo-competition.org/eng/reg.html

2021 оны 12 сарын 03