2020-2021 оны хичээлийн жилийн

2020-2021 оны хичээлийн жилд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу "Шинэ Үе" сургууль сургалтын үйл ажиллагаагаа 100 хувь цахим хэлбэрт шилжүүлээд байсан билээ. Энэ хугацаанд сурагчдынхаа сэтгэл санааг дэмжих, цахим хичээлийг сонирхолтой болгох, сурагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Дуу, хөгжмийн багш Х.Эрдэнэбаатар, Ж.Ууганцэцэг, Б.Дарьсүрэн нарын санаачилгаар онлайн урлагийн наадам зохион явуулсан. Уг онлайн урлагийн наадмын ялагчид тодорсон хэдий ч цар тахлын нөхцөл байдлын улмаас амжилттай оролцсон сурагчдадаа шагналыг гардуулж амжаагүй байсан бөгөөд энэ хичээлийн жилд нөхөн гардууллаа.

Авьяаслаг сурагчдадаа урлаг, спорт, сурлагын өндөр амжилт хүсье!

Сурагчдын бичлэгийг дараах холбоосоор орж үзэх боломжтой.

2020-2021 оны хичээлийн жилийн "Шинэ Үе" сургуулийн онлайн урлагийн наадамд 7,8-р ангийн сурагчид: https://www.facebook.com/shineueschool/videos/465036404909358

2020-2021 оны хичээлийн жилийн "Шинэ Үе" сургуулийн онлайн урлагийн наадамд 3,4-р ангийн сурагчид: https://www.facebook.com/shineueschool/videos/3580426055389202/

2020-2021 оны хичээлийн жилийн "Шинэ Үе" сургуулийн онлайн урлагийн наадамд 1,2-р ангийн сурагчид: https://www.facebook.com/shineueschool/videos/259987075700337/