ТАЛАРХАЛ

Монголын Оюуны Хөгжлийг Дэмжих Академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “СОРОБАН ЖААЛ”-ын нэрэмжит "Сампин, ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн"-д манай "ШИНЭ ҮЕ" сургуулийн хоёр сурагч амжилттай оролцлоо.

2д ангийн сурагч Д.Цэцэйхэн "САМПИН"-гийн төрөлд "Тэргүүн байр", "ОЙ ТОГТООЛТ"-ын төрөлд "Дэд байр" эзэлж, 1д ангийн сурагч Т.Содномдорж "САМПИН"-гийн төрөлд "Тэргүүн байр", "ОЙ ТОГТООЛТ"-ын төрөлд "Гутгаар байр" эзэлж Америкийн Нэгдсэн Улсын сампингийн холбооноос зохион байгуулах олон улсын тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

"ШИНЭ ҮЕ" сургуулийн нийт хамт олны зүгээс олон улсын тэмцээнд нь амжилт хүсье!