Англи, япон, хятад хэлээр эсээ бичих уралдааны шилдэг оролцогчид тодров

МОНЦАМЭ агентлаг нь орос хэлээр “Новости Монголии”, англи хэлээр “Mongol Messenger, хятад хэлний “Мөнгү Шяоши Бао”, япон хэлээр “Монгорү Цүүшин” сониныг эрхлэн гаргадаг. Эдгээр сониноос “Орчин үеийн Монгол Улсын 100 жилийн түүхэн ололт, амжилт” сэдвээр ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдааныг улсын хэмжээнд зарласан бөгөөд уг уралдаанд “Шинэ Үе” сургуулийн 11IB ангийн шилдэг сурагчдын нэг Ито Батнайдвар Кен хоёрдугаар байрт шалгарчээ. Сурагч Ито Батнайдвар Кендээ баяр хүргэж, амжилт хүсье.  

https://montsame.mn/mn/read/285292?fbclid=IwAR2BAYTiohfy59oiUfSyfWcz64r1Z2knPB2oGNZNWBEWnsrsaNz-LGpgrBg