ТАЛАРХАЛ

Ц.Чимэд багштай 3б ангийн сурагч Х.Амирагийн ээж Ариунаа танд "Шинэ Үе" сургуулийн хамт олны зүгээс онцгойлон талархал илэрхийлье!

Ангидаа болон сургуульдаа хүүхдүүдийн сурах таатай орчинг бүрдүүлж, цэвэр агаар бэлэглэхийн тулд 2021 оны 12 дугаар сарын 21-нд тасалгааны ургамал тарих зориулалтын 22 хос цэцгийн савыг хувиасаа бэлэглэснийг мөн өдөр сургуулийн удирдлагын багийн гишүүд болох захирал Н.Цэрэндолгор, сургалт хариуцсан захирал Т.Ханджав, сургалтын менежер Ж.Энэбиш, Ц.Энхтуяа, нийгмийн ажилтан Ө.Оргил нарт хүлээлгэн өглөө.