ТАЛАРХАЛ

"Шинэ Үе" сургуулийн биеийн тамирын багш Д.Пүрэвцогтын шавь 12а ангийн сурагч Г.Мөнх-Оргил нь 2021 онд Монголын волейболын холбооноос зохион байгуулсан шилдэг 8 багийн "Хэрлэнгийн хөдөө арлын цом"-ын тэмцээнд "Ноён натур мед" багт тоглож 3-р байр, 2022 онд волейболын залуучуудын холбооноос зохион байгуулсан "U-16" тэмцээнд нийслэлийн 24 баг, орон нутгийн 14 баг оролцсоноос "Ноён натур мед" багт тоглож 2-р байр эзэлсэн тул "Шинэ Үе" сургуулийн нийт хамт олны зүгээс баяр хүргэж, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.