ТАЛАРХАЛ

"Шинэ Үе" сургуулийн бага ангийн багш Д.Гантуяа танд цаг заваа зарцуулан ийм сайхан цээнийн ягаан цэцгийн хатгамлыг урлаж сургуулийн хамт олондоо бэлэглэсэнд тань "Шинэ Үе" сургуулийн нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье.

Цээнэ бол дэлхийн олонх оронд “Цэцэгсийн хаан” хэмээн алдаршсан, ялангуяа эмэгтэй хүнд их ээлтэй цэцэг гэгддэг. Хэрэв та насанд хүрсэн охидоо сайн залуутай гэрлэж, бат журамтай яваасай гэж хүсвэл баглаа цээнийн ягаан цэцэг дүрсэлсэн том зургийг зочны өрөөнд өлгөх хэрэгтэй. Ялангуяа дэлбээлсэн цээнэ цэцэг охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг гэж үздэг.