БАЯРТ МЭДЭЭ

Манай сургууль Кембриджийн хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг богино хугацаанд 100 хувь хангасны үндсэн дээр 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн 9-10 дугаар ангийнханд зориулсан Кембриджийн олон улсын дунд боловсролын ерөнхий гэрчилгээний хөтөлбөр (Cambridge IGCSE programme), 11-12 дугаар ангийнханд зориулсан Кембриджийн ахисан түвшний хөтөлбөр (Cambridge AS/A level programme)-ийг хэрэгжүүлэх албан ёсны эрхээ баталгаажуулж, албан ёсны гэрчилгээгээ хүлээн авлаа.

Бид 2018 оноос эхлэн олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийг 11-12 дугаар ангидаа амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд Кембриджийн хөтөлбөрийн эрхийг авснаар манай сурагчид 9 дүгээр ангиасаа эхлэн олон улсын хөтөлбөрөөр хичээллэх юм. Зүүн өмнөд Азийн орнуудад түгээмэл нэвтрээд байгаа холимог хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг эзэмшиж, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай болох юм. Түүнчлэн сурагчид маань төгсөхдөө Кембриджийн олон улсын бүрэн дунд боловсролын гэрчилгээ, Монгол улсын ерөнхий боловсролын суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ, олон улсын бакалавриат хос хэлний дипломтой төгсөхөөс гадна Кембридж ба олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрүүдийн шалгалтын оноогоо элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-д дүйцүүлэн тооцуулах боломжтой болно.

"Шинэ Үе" сургуулийн нийт хамт олон, сурагчид, эцэг эхчүүд, асран хамгаалагчдадаа халуун баяр хүргэе!