БАЯРТ МЭДЭЭ

Сар шинийн босгон дээр манай сургуулийн математикийн тэнхимийн эрхлэгч, үндэсний сургагч багш Цандэлэгийн НАРМАНДАХ-ыг боловсролын салбарт тасралтгүй 22 жил үр бүтээлтэй ажилласныг төр засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал "ХӨДӨЛМӨРИЙН ГАВЪЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-оор шагналаа. Тэрээр энэ хугацаанд орчин цагийн цахим боловсролыг түүчээлж "Боловсрол суваг" телевизээр орон даяар 4 жил хичээл заасан юм. Мөн цар тахлын үеүдэд цахим хичээлийг тасралтгүй зааж ирлээ. Нийслэлийн болон Үндэсний сургагч багшаар 20 гаруй жил ажиллах хугацаандаа улс, хотдоо дараах амжилтыг гаргасан байна. Үүнд:

  1. Бэлтгэсэн шавь нар нь олон улсын математикийн олимпиадаас мөнгө, хошой хүрэл медаль, улс, хотын математикийн олимпиадаас 30 гаруй медаль хүртсэн.
  2. Математикийн багш нарын мэргэжлийн олимпиадаас хотын хошой аварга, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн.
  3. Ур чадварын уралдаанд улсад тусгай байр, хотод хошой аварга болсон.
  4. Сурган хүмүүжүүлэх илтгэлд улсад ДЭД байр, хот, дүүрэгт ТЭРГҮҮН байр эзэлсэн.

Цаашид илүү сайн ажиллаж, ЗАЛУУ ҮЕЭ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭХ ажилдаа манлайлж ажиллахыг ерөөж, талархал илэрхийлье.