Тэтгэлгийн эсээ хэрхэн бичих вэ?

Манай сургууль ахлах ангийн сурагчдаа сургуулиа төгсөөд өөрсдийн мөрөөдлийн их дээд сургуульд амжилттай элсэн суралцахад нь дэм болох үүднээс сурагч хөгжүүлэх нэмэлт сургалтуудыг сар бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Гадаадад суралцах тэр дундаа тэтгэлэгтэй суралцана гэдэг сурагчаас маш нарийн боловсруулсан төлөвлөгөө, хичээл зүтгэл, зохион байгуулалт шаарддаг төдийгүй хэлний түвшин, сурлагын дүн, багшийн тодорхойлох захидал зэргээс гадна сурах төлөвлөгөө, зорилгоо тусгасан эсээ бичих зайлшгүй шаардлагатай болдог.

Тийм учраас бид гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй элсэн суралцах чин хүсэлтэй сурагчдадаа зориулан тэтгэлгийн эсээ хэрхэн бичих талаар сургалтыг танхимаар зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.

Та бүхэн сургалтдаа идэвхтэй хамрагдана уу!

Хамрах хүрээ: XI-XII ангийн сурагчид

Хэзээ: 2022 оны 02 дугаар сарын 24-ний Пүрэв гарагт 17:15 цагт

Хаана: Сургуулийн урлаг зааланд