Байгалиа хайрлая!

Хэдий цар тахал намжаагүй байсан ч 2021 оны 09 дүгээр сард манай сургуулийн олон улсын дипломын хөтөлбөрийн 11-р ангийн сурагчид "Нийгэмд тустай ажил" хөтөлбөрийн хүрээнд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан "Тогтвортой Хөгжил" ТББ-тай хамтран Туул гол дагуу ойролцоогоор 2 км газарт 10-20 кг хог хаягдлыг түүж цэвэрлэлээ.