CLOUD 9

"Нийгэмд тустай ажил" хөтөлбөрийн хүрээнд манай сургуулийн олон улсын дипломын хөтөлбөрийн 11-р ангийн сурагчдын CLOUD 9 багийн гишүүд "ТҮК"-ийн ажилчдад малгай нэхэж өгч хандивлалаа.

Сурагчид малгай яаж нэхэхийг хамгийн эхний алхамаас нь эхлэн заалган сурч нэхсэн тул нилээдгүй цагийг зарцуулсан ч нэг сар 10 хоногийн дотор бүрэн дуусгасан юм.

Сурагчдынхаа нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлд сургуулийн нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье.