Хичээлийн хэрэгслийн хандив

Манай сургуулийн олон улсын дипломын хөтөлбөрийн 11-р ангийн сурагчид сургуулийнхаа сурагчдаас хэрэглэдэггүй, гамтай эдэлж хэрэглэсэн хичээлийн хэрэгслийг хандив болгон цуглуулж “Ид шидийн орон”-д байрлах бяцхан хүүхэд багачуудад хандивлалаа.

Энэхүү хандив нь нийт хоёр долоо хоног буюу 14 хоног үргэлжилсэн бөгөөд нийт 4 хайрцаг бичиг хэрэгслийг сайхан сэтгэлт сурагчдыхаа тусламжтайгаар цуглуулж, “Ид шидийн орон”-д хүлээлгэн өгсөн байна.