UNCAGE

 


2021 оны зун манай сургуулийн олон улсын дипломын хөтөлбөрийн төгсөх ангийн сурагчид хотын захын эзэнгүй нохдыг тэжээж, асарч, хамгаалдаг "UB Shelter" ТББ-тай хамтран эзэнгүй нохдын төлөөх сайн үйлсэд оролцлоо.

Сурагчид маань нохойн амьдрах орчныг цэвэрлэж, цуглуулсан хоол хүнс, мөнгөө хандивлав.

Нохойн саравч цэвэрлэх, эзэнгүй нохой тэжээх амаргүй ажил байсан ч шантралгүй яваа сурагчдаараа бид их бахархаж байна.