ТАЛАРХАЛ

СБД-ийн 16-р сургуулийн нэрэмжит волейболын тэмцээнд “Шинэ Үе” сургуулийн Т.Батхүү ахлагчтай эрэгтэй багш нарын баг бахдам амжилт үзүүлэн "Алтан медаль" хүртэж, спортын мастер Ц.Ган-Эрдэнэ багш маань "Тэгш тоглогч"-оор шалгарлаа. Д.Ичинхорлоо ахлагчтай эмэгтэй баг тамирчид маань 4р байрт орсон амжилтыг үзүүллээ. Тэмцээнд хоёр хоногийн турш хурд хүч, авьяас чадлаа дайчлан хамт олноо төлөөлөн оролцсон нийт тамирчин багш нартаа халуун баяр хүргэж, талархал илэрхийлье.