АМЖИЛТ-800 өдөрлөг амжилттай болж өндөрлөлөө

Элсэлтийн ерөнхий шалгалтад 800 болон өндөр оноо авсан "Шинэ Үе" сургуулийн өмнөх үеийн төгсөгчид 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр XI-XII ангийн сурагчдад зориулан элсэлтийн ерөнхий шалгалтад хэрхэн амжилттай бэлтгэх, амжилттай давах талаар туршлага солилцох, зөвлөх уулзалт хийлээ.

Энэхүү уулзалтад элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсан 2017 оны төгсөгч Б.Энхзул, 2021 оны төгсөгчид болох А.Эгшиглэн, Э.Өлзийхуяг, А.Мишээл, Э.Эмүлэн нар оролцож, сурагчдад зөвлөгөө өгөөд зогсохгүй шалгалтад бэлдэж байх үедээ хэрэглэж байсан номуудаа бэлэг болгон гардуулсан юм.

Цаг гарган үнэтэй зөвлөгөө, мэдээлэл хүргэсэн Төгсөгчдөдөө "Шинэ Үе" сургуулийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье!