УЛААНБААТАР ХОТОД ӨНГӨ НЭМСЭН ХАППИ АРТ

Дэлхийд алдартай зураач Ромеро Бритто-гийн үндэслэсэн "Хаппи Арт" урлагийн төрлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банк санаачлан Харандааны Хаан болон Faber-Castell Mongolia-тай хамтран эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт нандин дурсамж бүтээх боломжийг олгох "Хаппи Арт – Хаппи Фамили" гар зургийн уралдааныг 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 05 дугаар сарын 02-ны өдрийн хооронд зохион байгуулсан билээ.

"Happy Art – Happy Family” гар зургийн уралдаан амжилттай өндөрлөж нийт 336 бүтээл оролцсоноос шилдэг 60 гаруй бүтээлийг МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач П.Цэгмид, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, зураач С.Цогтбаяр, зураач С.Заяасайхан, Faber-Castell Mongolia удирдлага Н.Ганзориг нар шүүн шалгаруулж 05 дугаар сарын 05-ны өдөр нийтэд хүргэсэн юм.

“Олны таашаалд нийцсэн бүтээл”-ийг Like, Share-аар шалгаруулжээ.

Эх сурвалж:

https://www.facebook.com/tdbm.mn/posts/pfbid02rXq1d6dmoHDLhNQpkQVwTMFgfbd7ZQJ8KwDFaY4vDJvPwJhrdEbQxL5BUzNxSdZYl


Энэхүү "Happy Art – Happy Family” гар зургийн уралдааны онцлох үйл явдал нь Шинэ Үе сургуулийн 6в ангийн сурагч М.АНУ-ЭРДЭНЭ-ийн бүтээлийг "Хаппи Арт Мүүвмент"-ийг үндэслэгч Ромеро Бритто шилдгийн шилдэг бүтээлээр сонгож, онлайнаар өөрийн биеэр баяр хүргэж, манай авьяаслаг сурагч М.Ану-Эрдэнэд видео мэндчилгээ болон гарын бэлэг хүргүүлжээ.

Дэлхийд алдартай уран бүтээлч манай сурагчийг онцолж ирээдүйн урлагийн мэргэжилд нь амжилт хүсэж, энэ эрчээ алдалгүй зураад байгаарай хэмээн урам өгсөн юм.

“Хаппи Арт Мүүвмент” (буюу "Аз жаргалтай Уран зургийн Хөдөлгөөн")-ийг үндэслэгч Ромеро Бритто нь аз жаргал, баяр хөөр, хайр, итгэл найдварын өвөрмөц дүрслэлийн хэлийг бий болгож дэлхий даяар сая сая хүмүүст хүргэсэн олон улсад алдар цуу нь түгсэн алдартай зураач юм.

Шинэ Үе сургуулийн хамт олны өмнөөс 6в ангийн сурагч М.Ану-Эрдэнэдээ цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

Эх сурвалж:

https://www.facebook.com/mendsaikhan.jci/posts/pfbid0yAuQrvjGfGJtiPe53Z7yTkGnFYr5fm6veuzrH5S3ffRih429LEpdTum1jxpf5wtLl


"HAPPY ART - HAPPY FAMILY" ГАР ЗУРГИЙН УРАЛДААНЫ ЯЛАГЧИД

Мэргэжлийн шүүгчдийн багийнхны хувьд шилдэг 3 бүтээлийг шалгаруулж, зохион байгуулагчдын хүлээлтээс давсан тоо ширхэг буюу нийт 336 бүтээл ирсэн тул шүүгчдийн баг болон зохион байгуулагчид зөвлөлдөж нэмэлтээр 6 бүтээлийг тусгай байранд шалгаруулсан байна. Мэргэжлийн шүүгчдийн баг нь бүтээлийн уран сэтгэмж, бүтээлч байдал, зурах техник зэргийг харгалзан шилдэг бүтээлүүдийг шалгаруулжээ.

  • 1-р байр: У.Цэлмүүн - 158 дугаар - "Монгол өв соёл"
  • 2-р байр: А.Мишээл - 148 дугаар - "Happy Race - Жаргалтай уралдаан"
  • 3-р байр: Б.Хулан - 138 дугаар - "Аз жаргалтай Бриттотой морин аялал"
  • Тусгай байр: О.Энхриймаа - 101 дугаар - “Энхтайван – Эх дэлхийн аз жаргал”
  • Тусгай байр: Б.Алтанзул - 003 дугаар - “Happy Art – Аз жаргал гэж юу вэ?”
  • Тусгай байр: Г.Гантөр - 271 дугаар - “Аз жаргалын найман морь”
  • Тусгай байр: М.Номунаа - 180 дугаар - “Миний аз жаргалтай үеэлүүд”
  • Тусгай байр: Б.Оюунцацрал - 175 дугаар - “Миний гэр бүл”
  • Тусгай байр: Б.Байгаль - 019 дугаар - “Тал нутгийн жаргалтай гэр бүл”
  • "Олны таашаал хүртсэн” бүтээл: Б.Даваадаш - 044 дугаар - “Монгол ахуй”
  • Харандааны Хаан фэйсбүүк группийн нэрэмжит шагнал: Г.Энхжин, М.Дэлгэрбаян, С.Мягмарсүрэн, Г.Сарантуяа, М.Эрдэнэ-Очир - 329 дугаар - “Монгол ахуй”
  • Faber-Castell Mongolia фэйсбүүк группийн нэрэмжит шагнал: Э.Хонгорзул - 081 дугаар - “Монгол ахуй”

Эх сурвалж:

https://www.facebook.com/tdbm.mn/posts/pfbid026eU8bX2YHcELsdDFMBbGXP2WpS8UpDLj7zwT8VRY5jDG6cdDAdHhUDgcrLX5Magul