“ҮНДЭСНИЙ БИЧГИЙН ЦАГААН ТОЛГОЙН БАЯР”

“Шинэ Үе” сургуулийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичгийн цагаан толгойн баяр” амжилттай болж 6-р ангийн сурагчид үндэсний бичгээрээ уншиж, хичээнгүй сайхан бичиж сурснаа тайлагналаа.

Эх хэлээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулж үндэсний хэл бичиг соёлоо дээдэлж буй бяцхан сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.