СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

Сурагч солилцооны хөтөлбөрт оролцох тухай

Ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад зориулсан “Луби-Женкинс СУРАГЧ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР” 18 дахь жилдээ зарлагдлаа.

Хөтөлбөр 8 сарын турш үргэлжлэх бөгөөд идэвх санаачилгатай хөтөлбөрт хамрагдсан 4-6 сурагч АНУ болон Монголд болох тус бүр 2 долоо хоногийн солилцооны хөтөлбөрт хамрагдана.

Тавигдах шаардлага:

• Улаанбаатар хотын ахлах ангийн 10, 11-р ангийн сурагч байх

• Англи хэлний дунд болон түүнээс дээш төвшний мэдлэгтэй байх

• 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт бүрэн оролцох боломжтой байх

Шаардлага хангасан сурагчид 2022 оны 09-р сарын 25-ны 23:59 цагаас өмнө доорх линкээр орж цахим өргөдлийн маягт бөглөнө үү.

Жич: 1. Дүнгийн мэдээллээ сургуулийн захиргаанаас албан ёсоор авч оруулах

2. Хөтөлбөрт хамрагдахын тулд 7хоногийн Мягмар гараг бүрийн 16:30-д цаг гаргах боломжтой байх

3. Сүүлийн 3жил доторх олимпиад, уралдаан шагналын мэдээллээ оруулах

4. Цахим өргөдөл бөглөж байгаа сурагчид 107 тоот өрөөнд ирж Ахлах сургуулийн зөвлөх М.Мядагмаа багштай уулзаж зөвлөгөө авч бөглөхийг анхаарна уу!

https://form.jotform.com/zorigfoundation/ljsep_application_2022?fbclid=IwAR2aTBXdxJZFY5RfW7lFu--vGGShZiMK_rZkSwWdnEsebUplkCA__KVM2sg