‘FLEX-MONGOLIA’ сурагч солилцооны хөтөлбөр

АНУ-д 1 жил суралцах боломжтой ‘Flex-Mongolia’ сурагч солилцооны хөтөлбөр зарлагдлаа.

АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй бүрэн тэтгэлэгт FLEX хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад Америкийн Нэгдсэн Улсын ахлах сургуульд 1 жил үнэ төлбөргүй сурч Америк гэр бүлийн нэг гишүүн нь болж амьдрах боломжийг олгодог урт хугацааны солилцооны хөтөлбөр юм.

Сонгон шалгаруулалтад оролцох сурагч нь доор бичсэн шалгууруудыг хангах ёстой:

  • Оролцох үедээ 9, 10, 11 дүгээр ангийн сурагч байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх
  • Сурлагын үнэлгээний дундаж нь 80% түүнээс дээш байх
  • Монгол улсын иргэн, гадаад паспорт авах эрхтэй байх
  • 2006 оны 01.01-2008 оны 07.15-нд төрсөн байх
  • Америкт зорчих визний шалгуур хангасан байх.

Тавигдах шаардлагуудыг хангаж буй сурагчид доорх линкээр орж бүртгүүлээд шалгалтад хамрагдахыг урьж байна.

https://ais.americancouncils.org/cgi-bin/WebObjects/AIR.woa/wa/login?brand=flex&fbclid=IwAR1R5OzfXcqfY0LQ3lZfpQC_oT5b9rjV29F57N4BV1WQtbJVC2MHa76bIuY