ГАДААДЫН ИХ СУРГУУЛИУДЫН ОНЛАЙН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Эрхэм хүндэт ахлах ангийн сурагчид эцэг эх, асран хамгаалагчдаа!

Удахгүй ахлах ангиа амжилттай дүүргэн дараагийн шатны их дээд сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй хүүхдийнхээ ирээдүйд анхаарал хандуулдаг эцэг эхчүүд болон сурагчид та бүхэндээ зориулан бид дараах үйл ажиллагааг зохион байгуулах гэж байгааг дуулгахад таатай байна.

Манай сургууль Монголын нэр хүнд бүхий олон улсын сургуулиудтай хамтран 2022.09.29-ний /Пүрэв гараг/ 18:30-20:00 цагийн хооронд NOVVA CONNECT VIRTUAL UNIVERSITY FAIR үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн, бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Дэлхийн шилдэг их дээд сургуулиудын элсэлтийн албаны зөвлөхүүдтэй ШУУД холбогдох ОНЛАЙН ҮЗЭСГЭЛЭН-д оролцсоноор та бүхэн бодит мэдээллийг баталгаатай эх сурвалжаас нь хүлээн авахаас гадна хүссэн их дээд сургуулийнхаа элсэлтийн албаны төлөөлөгчидтэй шууд чатаар ярилцах, элсэх хүсэлт гаргах болон сонирхсон асуултууддаа хариулт авах бүрэн боломжтой.

Таны ярилцлага, асуусан асуулт хариулт бүгд бичлэг болон текст хэлбэрээр өөрийн тань Profile ХЭСЭГТ хадгалагдах бөгөөд PDF файлаар татаж авч болдгоороо онцлогтой.

Уг үзэсгэлэнд та бүхэн дараах линкээр орж бүртгүүлээд үзэсгэлэндээ амжилттай оролцоорой.

https://student.novva.tech/misuf?fbclid=IwAR3l6HTSKjtYxRnShHozwShbV5oDBX-4SryviS6Z9LPYRz-r4i8lHNgmzr0

Ахлах ангийн сурагчдадаа хүссэн их дээд сургуульдаа амжилттай элсэн суралцахыг ерөөе!