ОЛОН УЛСЫН БАКАЛАВРИАТ ДИПЛОМЫН ХӨТӨЛБӨРИЙН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

Олон улсын бакалавриат дипломын хөтөлбөр нь дэлхийн бүх улс орны их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөгддөг, диплом олгодог их сургуулийн өмнөх бэлтгэл хөтөлбөр билээ.

Өнгөрсөн 2 жил дэлхий нийтийн хэмжээнд цар тахалтай, цахим, танхим хосолсон хөтөлбөрөөр суралцсан хэдий ч манай суралцагчид олон улсын чансаа өндөр энэхүү академик түвшний хөтөлбөрийг амжилттай дүүргэж, 2022 оны 07 дугаар сард Шинэ Үе сургуулийн магадлан итгэмжлэгдсэн олон улсын баклавриат дипломын хөтөлбөрийг нийт 15 суралцагч амжилттай төгслөө.

Үүнээс 14 суралцагч диплом горилж, 1 суралцагч сертификат горилж суралцлаа. АйБи дипломын хөтөлбөрийн хамгийн дээд оноо болох 7 оноо авсан суралцагчдыг танилцуулъя:

  • Бизнес менежментийн хичээл дээр Зоригт овогтой Очирбилэг - 7 оноо
  • Англи хэл Б хичээл дээр Эрдэнэчулуун овогтой Жаргал - 7 оноо авч амжилттай төгслөө.


Дипломын 6 оноо авч амжилттай төгссөн суралцагчдыг мөн алдаршуулж байна:


Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!